Програм ашиглалтын зөвлөхөөр ажиллах зорилго нь:
Манай мэргэжилтнүүд ERP-г нэвтрүүлэх олон жилийн практик туршлагатай бөгөөд үйлдвэрлэл, борлуулалт түгээлт, ресторан зочид буудал, худалдаа үйлчилгээний чиглэлийн салбар салбарын онцлогийг нарийн мэддэг тул ERP системийг шинээр нэвтрүүлэх, шилжүүлэхэд таны зөвлөх байж чадна. 11 жилийн хугацаанд Монгол улсын том жижиг 250+ харилцагч компаниудаар программ нэвтрүүлэлтийн үйлчилгээ үзүүлсэн. ERP –ын бүрдэл программууд болох санхүүгийн программ, борлуулалтын программ, хүний нөөцийн программ, үйлдвэрлэлийн программ гэх мэт 30 орчим программыг эзэмшсэн мэргэжилтнүүд байдаг.
Үзүүлэх үйлчилгээ:
-
ERP программ, санхүүгийн програм ашиглалтын үнэлгээ хийх
-
ERP программ, санхүүгийн программын сургал т
-
ERP программ, санхүүгийн программ сонголтонд зөвлөх үйлчилгээ
-
ERP программ, санхүүгийн программын нэвтрүүлэлт
-
ERP программ, санхүүгийн программын бодлогын бичиг баримт боловсруулах
Санхүү бүртгэлийн бидний туршлага
Манай зөвлөхүүд санхүү бүртгэлийн чиглэлээр олон жилийн практик туршлагатай бөгөөд үйлдвэрлэл, уул уурхай, борлуулалт түгээлт,худалдаа үйлчилгээ, барилгын салбаруудад ажиллаж байсан туршлагатай тул танай байгууллагын санхүү бүртгэлийн олон улсын стандарт болон монгол улсын нутаг дэвсгэрт мөрдөгдөж байгаа хууль дүрэм журмын дагуу санхүү бүртгэлээ хөтлөхөд туршлагатай зөвлөх байж чадна. Санхүү нягтлан бодох бүртгэлийн 21 жилийн туршлагатай.Татварын мэргэжсэн зөвлөх, мэргэшсэн нягтлан бодогч. Daimond, SmartLogic зэрэг олон санхүүгийн программ дээр ажиллаж байсан туршлагатай.
Санхүү бүртгэлийн үйлчилгээ:
-
Санхүү, татварын тайлан гаргах
-
Нягтлан бүртгэх бодлогын баримт бичиг боловсруулах
-
Программд бүртгэх бодлогын баримт бичиг боловсруулах
-
Санхүүгийн албаны ажил үүргийн хувиар болон процессын хэмжилт хийн сайжруулах
-
Татварын зөвлөх үйлчилгээ
-
Санхүүгийн стратеги боловсруулах
-
Санхүүгийн программ шинэчлэхтэй холбоотой хүний нөөц болон ажлын процессын зураглал гаргах.
Борлуулалтын менежментийг хэрэгжүүлэхэд зөвлөхөөр ажиллах зорилго нь:
Манай мэргэжилтэн борлуулалтын үйл ажиллагааны зөвлөх үйлчилгээний олон жилийн практик туршлагатай бөгөөд борлуулалт түгээлтийн салбарын онцлогийг нарийн мэддэг Үйлчилгээ үзүүлж байгаа байгуулагын шат шатны ажилчидтай 1-2 өдөр хамт ажиллаж борлуулалтын процессын нөхцөл байдалын тодорхойлолт хийж Байгууллага бүр дээр тусгайлан борлуулалт түгээлтийн загварчилгаа гаргаж харилцагчийг хөтлөн хэрэгжүүлдэг. 25 жилийн хугацаанд Монгол улсын том жижиг 50+ харилцагч компаниудаар Борлуулалтын үйл ажиллагааны зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Монголын борлуулагчидын холбооны тэргүүн үүсгэн байгуулагч Тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
Хийгдэх ажил:
-
Шинжилгээ үнэлгээ хийх
-
Шинжилгээ үнэлгээний танилцуулга хийх
-
Борлуулалтын захиалгын багын бүтцийн өөрчлөлтийг хийх
-
Харилцагчийн кодчлол бүртгэл мэдээлэлжүүлэлтийн ажлын хүрээнд оновчтой кодчилох сургалт зөвлөгөө
-
Борлуулалтын хүрээнд хүний нөөцийн удирдлагын тогтолцоог сайжруулах
-
Авлагын хяналтын тогтолцооны хүрээнд түүнийг системчлэх
-
Зөвлөх үйлчилгээний хэрэгжилтийг хангах хүрээнд ажилтны ажил үүргийг тодорхойлох
-
Зөвлөхийн ажлын тайлан гаргах