top of page

Асма консалтинг ХХК-ийн Санхүү бүртгэлийн менежментийн зөвлөх П.Алимаа

Бизнесээ системчлэхийн давуу тал

IMGL0733_edited_edited_edited.jpg

Систем нь бизнесийн цаашид оршин тогтнох хугацаа юм. Бизнесийн хэр зэрэг амжилттай явах шалгуур үзүүлэлт болдог бизнесийн хамгийн чухал хүчин зүйл юм. Үүнийг зарим компаниуд ойлгохгүй явсаар олон олон асуудлуудтай өдөр бүр нүүр тулж байдаг. Тиймээс системийн давуу тал болоод бизнесээ яагаад заавал системчлэх ёстойг дараах тайлбарт өгүүлье.

Систем гэж юу вэ? Бизнес нь ажлын байр биш систем юм. Систем үргэлж нэг маягаар найдвартай ажиллаж, ажиллах бүртээ ижил үр дүн гаргах ёстой. Систем нь өдөр тутмын үйл ажиллагаанд түүнийг ажиллуулж буй хүмүүс, тэр бүү хэл анх бүтээсэн эздээсээ ч шууд хамаарахгүй.

Жишээ нь Америкийн томоохон түргэн хоолны газар болох Мак Доналдс компанийг авч үзье

Өнөөгийн байдлаар дэлхийн оронд 40 мянган ресторан ажиллаж байна. Бүгд хоорондоо төстэй. Энэ нь мөн чанартаа бизнесийн нэг сайн системийг бүтээж түүнийгээ бие даасан 40 мянган жижиг бизнест хуулбарлаж олшруулсан супер сүлжээ юм. Энэ компани олон жилийн амжилт, өсөлтийн нууц, зах зээлийн өндөр үнэ цэнэ системд оршдог.  

Системийн давуу талууд:

  • Үр дүн тогтмол, чанартай

  • Ажилтныг сургах боломжтой

  • Хэмжих боломжтой

  • Хөгжүүлэх боломжтой

  • Төвөггүй томруулах боломжтой

  • Автоматжуулах боломжтой

  • Төрөлжүүлэх боломжтой

  • Зарж борлуулах, өвлүүлэх боломтой  гэх мэт олон давуу талуудтай.

Ихэнх бизнесийн үүсгэн байгуулагчид өөртөө ажлын байр бий болгосон байдаг. Үүнээсээ гарах арга замаа хайхдаа санхүү бүртгэлээ л илүү анхаар ч илүү их борлуулалтын төлөө зүтгэсээр байдаг. Гэв ч энэ нь хүссэн үр дүнг өгдөггүй. Иймээс бид та бүхэнд бүтээмжийг дээшлүүлж өндөр үр ашиг авчрах олон улсын компаниудын хэрэгжүүлсэн туршлгаас суралцсан системчлэх аргыг санал болгож байна.

bottom of page