top of page

Асма консалтинг ХХК-ийн Борлуулалт менежментийн зөвлөх Д.Равдан

Түгээл борлуулалтын үйл ажиллагаа тогтмол эрхэлдэг байгууллага, хувь хүмүүст өгөх зөвлөмж

asma ravdan coach.jpg

Хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болон импортлон худалдаа үйлчилгээ, хоол үйдвэрлэлийн сегментүүдээр түгээлт борлуулалтын үйл ажиллагааг тогтмол эрхэлдэг байгууллага аж ахуйн нэгж, хувь хүмүүс нь нэгдүгээрт түгээлт борлуулалтынхаа үйл ажиллагааныхаа системийг боловсруулан гаргаж төлөвлөхдөө өөрсдийн дотоод нөөцүүдэд тохирсон арга ажиллагааг төлөвлөн гаргаж болох бөгөөд энэхүү төлөвлөлтөө богино, дунд, урт хугацааны зураглалаар хийн зорилгодоо хүрсэн амжилттай борлуулалтын албатай болох боломжтой. Ийнхүү сайтар төлөвлөн боловсруулсан түгээлт борлуулалтын үйл ажиллагааны системийг жолоодон ажиллуулах борлуулалтын албаны ур чадварлаг дээд, дунд, гүйцэтгэх түвшиний ажилтануудын ажлын гүйцэтгэл, хяналт, эргэх холбоо нь чухал нөлөө үзүүлэх бөгөөд эдгээр ажилтануудын гүйцэтгэлийг өндөржүүлэх цалин хөлс урамшуулалын бодлого нь чухал хөшүүрэг болж өгдөг тул орлого үр дүнгийн тооцоололоо сайтар төлөвлөн тооцож гаргах нь хамгийн чухал үйлдэл юм. Төлөвлөн бэлэн болсон түгээлт борлуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд өнөөгийн цаг үед сайн борлуулалтын программгүйгээр төсөөлөх аргагүй болсон бөгөөд сайн программыг харилцагчийн удирдлагагүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Харилцагчийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ харилцагчийн кодчлол, харилцагчийн мэдээлэл, харилцагчийн ангилал, татгалзалын мэдээлэл зэргээр бүртгэлжүүлэн удирдаж, мэдээллийн шинэчлэлийг худалдааны төлөөлөгч болон борлуулагч нар шинэ талх шиг байлгаж байж сая байгууллага нь борллулалтын албаны ажилтануудаас хараат бусаар, харилцагч сегментүүдийг бүрэн удирдах, оновчтой хариу үйлдэл үзүүлэх, маркетингийн үр дүнтэй үйл ажиллагааг удирдан зохион байгуулах боломж нөхцлийг бүрдүүлнэ. Эцэст нь амжилттай борлуулалтын үйл ажиллагааны дараа харилцагчийн авлагыг удирдах, авлагын эрсдэл үүсгэхгүй байх, харилцагч болон ажилтануудыг авлагын өрөнд оруулахгүй ажиллах хяналт гүйцэтгэлийн системийг бий болгох нь хүний нөөцийн бодлого үйл ажиллагаа гэрээний бичиг баримтуудаар шийдвэрлэн ажиллах боломжтойг дурьдах нь зүйтэй.

bottom of page